Saturday, April 10, 2010

Барсагаас Златан, Реалаас Кака

Энэ бямба гаригт явагдах Эль Класикод Барсагаас Златан Ибрагимович, Реалаас Кака нар оролцох боломжгүй болжээ. Швед довтлогчийн хувьд өнгөрсөн долоо хоногт багийнхаа бэлтгэлийн үеэр булчингаа бэртээж Атлетик Бильбоа, Арсеналтай хийсэн тоглолтуудыг өнжсөн байгаа.
Долоо хоногийн эхэнд Пеп түүнийг Реалтай хийх тоглолтонд эргэн ирнэ гэж байсан ч ийм зүйл болохгүй бололтой. Ибрагийн хувьд хоёр багийн эхний тоглолтонд цорын ганц хожлын гоолыг Барсад авчирч байсан билээ.
Гэхдээ гэгээлэг мэдээнүүд бас байна. 2 долоо хоног бэртэлтэй байсан Андрес Иниеста ногоон талбайдаа эргэн ирж байгаа юм байна. Жерар Пике баасан гаригийн бэлтгэлийн үеэр ямар нэгэн зовиур мэдрээгүй бөгөөд гараанд гарах гэнэ. Барсагаас Эрик Абидал Сантьяго цэнгэлдэхэд харин зочлохгүй болсон юм байна.
Реалаас гэвэл 3 сарын дундаас хойш тоглоогүй Кака гуяны бэртлээсээ болж жилийн хамгийн чухал тоглолтыг өнжих нь дээ. Харин шагайны бэртэлтэй байгаа ч Алонсо багийнхаа бүрэлдэхүүнд багтжээ.

Роналдо : Би шигшээдээ тоглох эрхгүй Роналдо : Би шигшээдээ тоглох эрхгүй

Бразилийн домогт хөлбөмөгч Роналдо саях нэгэн шуугиан тарьсан ярилцлага өгчээ. 33 настай ”Шүдэрхэг” эр Lancenet.com.br. сайтад ярихдаа
”Би одоо шигшээдээ багтсан ч гараанд гарна гэдэг бүтэшгүй зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Миний насны хүний хувьд энэ бол ахадсан зүйл байх. Тэгээд ч би шигшээдээ бараг дуудагдахгүй байх.
Мэдээж хэрэг би зодог тайлах хүртлээ нутгийнхаа төлөө тоглохыг хүсдэг. Энэ бол нэр хүнд хүндлэл, бас бахдал юм” гэжээ. Роналдо одоогоор нутгийнхаа Коринтианс багийн төлөө тоглож байгаа бөгөөд 13 тоглолтонд 5 гоол оруулаад байгаа юм.
VN:F [1.8.7_1070]

Манчестер Юнайтед томоохон наймаа хийнэ

Ирэх зуны солилцоо наймааны цонхоор МанЮ нилээд олон тоглогчид авахаар төлөвлөж байна. Хэдийгээр Юнайтедийг эзэмшдэг Глейзерийн гэр бүл томоохон өрөнд унаад байгаа ч солилцоо наймаанд зарцуула хөрөнгө байгаа бололтой. Энэ нь Роналдуг зарж олсон 80 сая фунтээс үлдсэн мөнгө бололтой. Хамгийн сүүлд Мексийн залуу авьяастан Мексикийн шигшээ багтай хамт ДАШТ-д оролцох Хавьер Эрнандез МанЮ-д зүтгэхээр болоод байгаа. Мөн Фулхэмийн хамгаалагч Крис Смаллингийг зургаан сард эгнээндээ нэгтгэхээр болсон тухай багийн албан ёсны сайтад мэдээлсэн байна. Сер Фергусоны сонирхол ерөнхийдөө залуу авьяастнууд руу чиглэж байгаа бөгөөд Реалын 22 настай Франц довтлогч Карим Бензема, Валенсигийн Давид Вилла нарын нэгээр урд эгнээгээ хүчирхэгжүүлэх бодолтой байгаа аж.