Saturday, April 10, 2010

Барсагаас Златан, Реалаас Кака

Энэ бямба гаригт явагдах Эль Класикод Барсагаас Златан Ибрагимович, Реалаас Кака нар оролцох боломжгүй болжээ. Швед довтлогчийн хувьд өнгөрсөн долоо хоногт багийнхаа бэлтгэлийн үеэр булчингаа бэртээж Атлетик Бильбоа, Арсеналтай хийсэн тоглолтуудыг өнжсөн байгаа.
Долоо хоногийн эхэнд Пеп түүнийг Реалтай хийх тоглолтонд эргэн ирнэ гэж байсан ч ийм зүйл болохгүй бололтой. Ибрагийн хувьд хоёр багийн эхний тоглолтонд цорын ганц хожлын гоолыг Барсад авчирч байсан билээ.
Гэхдээ гэгээлэг мэдээнүүд бас байна. 2 долоо хоног бэртэлтэй байсан Андрес Иниеста ногоон талбайдаа эргэн ирж байгаа юм байна. Жерар Пике баасан гаригийн бэлтгэлийн үеэр ямар нэгэн зовиур мэдрээгүй бөгөөд гараанд гарах гэнэ. Барсагаас Эрик Абидал Сантьяго цэнгэлдэхэд харин зочлохгүй болсон юм байна.
Реалаас гэвэл 3 сарын дундаас хойш тоглоогүй Кака гуяны бэртлээсээ болж жилийн хамгийн чухал тоглолтыг өнжих нь дээ. Харин шагайны бэртэлтэй байгаа ч Алонсо багийнхаа бүрэлдэхүүнд багтжээ.

Роналдо : Би шигшээдээ тоглох эрхгүй Роналдо : Би шигшээдээ тоглох эрхгүй

Бразилийн домогт хөлбөмөгч Роналдо саях нэгэн шуугиан тарьсан ярилцлага өгчээ. 33 настай ”Шүдэрхэг” эр Lancenet.com.br. сайтад ярихдаа
”Би одоо шигшээдээ багтсан ч гараанд гарна гэдэг бүтэшгүй зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Миний насны хүний хувьд энэ бол ахадсан зүйл байх. Тэгээд ч би шигшээдээ бараг дуудагдахгүй байх.
Мэдээж хэрэг би зодог тайлах хүртлээ нутгийнхаа төлөө тоглохыг хүсдэг. Энэ бол нэр хүнд хүндлэл, бас бахдал юм” гэжээ. Роналдо одоогоор нутгийнхаа Коринтианс багийн төлөө тоглож байгаа бөгөөд 13 тоглолтонд 5 гоол оруулаад байгаа юм.
VN:F [1.8.7_1070]

Манчестер Юнайтед томоохон наймаа хийнэ

Ирэх зуны солилцоо наймааны цонхоор МанЮ нилээд олон тоглогчид авахаар төлөвлөж байна. Хэдийгээр Юнайтедийг эзэмшдэг Глейзерийн гэр бүл томоохон өрөнд унаад байгаа ч солилцоо наймаанд зарцуула хөрөнгө байгаа бололтой. Энэ нь Роналдуг зарж олсон 80 сая фунтээс үлдсэн мөнгө бололтой. Хамгийн сүүлд Мексийн залуу авьяастан Мексикийн шигшээ багтай хамт ДАШТ-д оролцох Хавьер Эрнандез МанЮ-д зүтгэхээр болоод байгаа. Мөн Фулхэмийн хамгаалагч Крис Смаллингийг зургаан сард эгнээндээ нэгтгэхээр болсон тухай багийн албан ёсны сайтад мэдээлсэн байна. Сер Фергусоны сонирхол ерөнхийдөө залуу авьяастнууд руу чиглэж байгаа бөгөөд Реалын 22 настай Франц довтлогч Карим Бензема, Валенсигийн Давид Вилла нарын нэгээр урд эгнээгээ хүчирхэгжүүлэх бодолтой байгаа аж.

Роналду: Месси бол бүх цаг үеийн шилдгүүдийн нэг


      



      




 Эль Классикогийн өмнө Реал Мадридын  супер од Роналду эсрэг багийнхаа гол тоглогчийг магтжээ.
Роналду "Энэ улирал Мессигийн хувьд гайхалтай улирал болж байна.Тэр одоо цаг үеийн болон бүх цаг үеийн шилдгүүдийн нэг гарцаагүй мөн.
Би Реалд тус хүргэхийг хүсэж байгаа.Тэр ч мөн адил Барсад туслахыг хүсэж байгаа.Би түүнийг гоолын цувралаа үргэлжлүүлээсэй гэж бодож байгаа гэхдээ энэ тоглолтонд биш. Барса сайн бүрэлдсэн баг бид тэднийг хүндэлж байгаа гэхдээ энэ нь айж байгаа гэсэн үг биш."

Friday, April 9, 2010

Рейна 2016 он хүртэл Ливерпульд

Ливерпулийн хаалгач Пепе Рэйна 2016 он хүртэл хүртэл багтайгаа шинэ гэрээ байгуулжээ. Испани эрийн хувьд 2005 оноос хойш Улаануудын хаалгыг манаж байгаа бөгөөд альхэдийнэ 5 жилийг Анфиелдэд өнгөрөөгөөд байна. Клубын албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа тэрээр ””Би шинэ гэрээ байгуулсандаа сэтгэл хангалуун байна . Ирэх 6 жилд Ливерпульд клубт тоглох нь миний амьдралын хамгийн сайн сайхан зүйлүүдийн нэг байж магадгүй. Манай гэр бүл энд үнэхээр баяр хөөрөөр дүүрэн байгаа” “Ливерпулийн төлөө тоглоно гэдэг бол үнэхээр онцгой. Би энд 5 дахь жилдээ тоглож байна.Одоо ахиад 6н жил тоглох болсонд сэтгэл үнэхээр хөдөлж байна” “Манай гэр бүл энд байх нь дуртай байгаа нь миний гэр бүлийн амьдралд ч миний карьерт ч үнэхээр чухал” “Миний эхнэр намайг энд тоглож эхлэхэд л үнэхээр жаргалтай байна гэж надад хэлж байсан.Мөн хүүхдүүд маань энд байх нь тэдэнд таалагддаг. Тэд маань аль хэдийнээ scouse аялгатай ярьдаг болсон. Би үүнд үнэхээр сэтгэл хангалуун баяртай байгаа” “Жил ирэх тусам тэд маань улам сайн scouse аялгаар сайн ярьдаг болох байх ” гэжээ. Рэйна одоогоор 248 тоглолтонд Улаануудын төлөө оролцоод байгаа бөгөөд 118 тоглолтонд хаалгаа хуурай манажээ.

Эль-Класико

Ла Лигийн энэ улирлын шийдвэрлэх гэж хэлж болохоор тоглолт УБ-ын цагаар Ням гаригийн шөнийн 4:00 цагаас Мадридийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд болно. Одоогоор Ла Лигийг адилхан оноотой тэргүүлж байгаа Барселона – Реал Мадрид багууд тоглох бөгөөд хөлбөмбөг сонирхогчдын анхаарал энэ тоглолт руу бүрэн чиглэж байгаа юм. Ла лигийн дүрмээр багуудын оноо тэнцвэл хоорондын 2 тоглолтын дүнг хардаг тул энэ удаагийн “Эль-Класико” бараг л аваргын төлөө тоглолт болов уу. Лео Месси сүүлийн 10 тоглолтондоо 15 гоол, энэ долоо хоногт Аваргуудын лигт Арсеналын хаалганд покер хийгээд байгаа бөгөөд түүний ид шид Реалтай хийх тоглолтонд үргэлжлэх эсэх нь сонирхолтой хэрэг. Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Криштиану Роналду зөвхөн Мессиг зогсоох тухай бодвол, мөн энэ тоглолт зөвхөн Месси – Роналдугийн хоорондын тоглолт гэж бодвол энэ нь алдаа болно, энэ бол багийн спорт гэж. “Месси гайхамшигтай улирлыг өнгөрөөж байна. Тэр үнэхээр сайн формтой байгаа. Мессиг би дахин олон гоол хийнэ гэдэгт итгэлтэй байдаг, гэхдээ Бямба гаригт бол үгүй. Бямба гаригийн тоглолтонд тэрээр дахин 4 гоол хийнэ гэж би бодохгүй байна, гэхдээ боломжгүй зүйл байхгүй л дээ. Месси үнэхээр агуу, гэхдээ түүний дасгалжуулагч болон багийн хамтран тоглогчид нь ч бас үнэхээр сайн. Манай баг бол Ла лигийн шилдэг баг. Сайн баг нь ялагч болдог бол тэр нь Реал Мадрид байх болно. Энэ удаагийн тоглолт бол өнгөрсөн жилийн 6:2-оор дууссан тоглолтын өшөөг авах тоглолт биш. Бидэнд тийм бодол алга. Реал тэр үеэс өөрчлөгдсөн. Бид хожих эрмэлзлэл дүүрэн байна” гэж Роналду хэлжээ. Роналду энэ улиралд 21 тоглолт хийж 18 гоол хийгээд байгаа. Реал сүүлийн 12 лигийн тоглолтондоо дараалан хожсон, мөн талбай дээрээ 15 тоглож, 15 хожсон зэрэг маш сайн формтой байгаа. Мөн лигтээ 83 гоол хийгээд байгаа нь Барсагаас 8-аар илүү юм. Гэхдээ өнгөрсөн улиралд ч Реал Барсатай тоглохын өмнөх 18 тоглолтынхоо 17-д нь хожиж, 1 тэнцээд байв. Гэвч талбай дээрээ Барсад 6:2-оор хожигдож байсан удаатай. Игуйан ч Роналдутай адилхан зүйл хэлж. “Өнгөрсөн жилийнхээс одоо огт өөр. Шинэ дасгалжуулагч, шинэ тоглогчидтой болсон. Сайн формтой байгаа, дараалсан хожлууд бидэнд маш их итгэл өгч байгаа. Энэ чухал тоглолт боловч бүгдийг шийдэх тоглолт бол биш. “Эль-Класико”-д хожвол дагаад мораль маш их өснө. Гэхдээ цаана нь дахиад 21 онооны тоглолтууд үлдэнэ” гэсэн байна. Игуайн одоогоор лигтээ 24 гоол хийгээд байгаа нь Мессигээс ердөө 2-оор л дутуу. Реалтай харьцуулахад Барса давхар фронтод тоглож байгаа, ядралт болон бэртэл гэмтэл нэлээн их байгаа юм. Златан Ибрахимович, Херард Пике нар гэмтлийн улмаас тоглох эсэх нь тодорхойгүй бол Абидаль тоглохгүй нь тодорхой. Реалаас Кака тоглохгүй байж магадгүй нь. Ямар ч байсан бэлтгэлд гараагүй байгаа гэсэн. Барса домогт Иохан Круйффийг багийнхаа хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилсөн ёслолын арга хэмжээ өнөөдөр зохион байгуулсан. Круйфф 1973-78 онуудад Барсагийн тоглогч, 1988-96 онд Барсагийн дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Дасгалжуулагчаар ажиллаж байхдаа лигтээ 4 түрүүлж, мөн Европын аваргуудын цомыг анх удаа авч “Мөрөөдлийн” гэж нэрлэгддэг багийг бий болгосон хүн юм. Барсагийн тоглолтын хэв маяг Круйффтой шууд холбоотой.

Uefa Europa League

4-р сарын 5-ны өдөр 3 цаг 05 минуутаас Europa League-ийн шөвгийн 8-ийн хариу тоглолт болж өнгөрлөө. Энэ тоглолтуудаас хамгийн их сонирхол татаж байсан тоглолт бол Ливерпүүл vs Бенфика 2-ын тоглолт байлаа.Энэ 2 багын тоглолт Ливерпуль багын Anfield цэгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Ливерпуль – Бенфика – 4:1 (2:0) Вольфсбург – Фулхэм – 0:1 (0:1) Атлетико – Валенсия – 0:0 (2:2) Стандард – Гамбург – 1:3 (1:1) Энгэснээр шөвгийн дөрөвт Ливерпуль-Атлетико Гамбург-Фулхэм нар тоглох болж байна.