Saturday, April 10, 2010

Барсагаас Златан, Реалаас Кака

Энэ бямба гаригт явагдах Эль Класикод Барсагаас Златан Ибрагимович, Реалаас Кака нар оролцох боломжгүй болжээ. Швед довтлогчийн хувьд өнгөрсөн долоо хоногт багийнхаа бэлтгэлийн үеэр булчингаа бэртээж Атлетик Бильбоа, Арсеналтай хийсэн тоглолтуудыг өнжсөн байгаа.
Долоо хоногийн эхэнд Пеп түүнийг Реалтай хийх тоглолтонд эргэн ирнэ гэж байсан ч ийм зүйл болохгүй бололтой. Ибрагийн хувьд хоёр багийн эхний тоглолтонд цорын ганц хожлын гоолыг Барсад авчирч байсан билээ.
Гэхдээ гэгээлэг мэдээнүүд бас байна. 2 долоо хоног бэртэлтэй байсан Андрес Иниеста ногоон талбайдаа эргэн ирж байгаа юм байна. Жерар Пике баасан гаригийн бэлтгэлийн үеэр ямар нэгэн зовиур мэдрээгүй бөгөөд гараанд гарах гэнэ. Барсагаас Эрик Абидал Сантьяго цэнгэлдэхэд харин зочлохгүй болсон юм байна.
Реалаас гэвэл 3 сарын дундаас хойш тоглоогүй Кака гуяны бэртлээсээ болж жилийн хамгийн чухал тоглолтыг өнжих нь дээ. Харин шагайны бэртэлтэй байгаа ч Алонсо багийнхаа бүрэлдэхүүнд багтжээ.

No comments: